Та олон бүтээгдэхүүн авах бол эхлээд сагслаад (нэг бүтээгдэхүүн байвал шууд захиалах товч дарсан ч болно) дараа нь сагсан дотроосоо худалдан авах товч дарснаар мэдээлэл оруулах хэсэг гарч ирнэ. Мөн та Facebook ээрээ ч нэвтэрч болно. Бөглөж дуусаад үргэлжлүүлэх товч дээр дарж төлбөр төлөх хэсгээс дансаар болон qpay аар төлбөрөө төлснөөр таны захилга баталгаажиж хүргэлтэнд гарна.
Qpay ээр төлбөрөө төлсөн тохиолдолд шууд танд харагдана. Харин дансаар төлсөн тохиолдолд 89697093 дугаараас захиалга баталгаажсан тухай мессэж илгээнэ. Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ A үсгээр эхэлсэн захиалгын дугаараа бүрэн, зөв бичих ёстой. Гүйлгээний утгыг зөв бичээгүй тохиолдолд тухайн захиалга манайд үүсэх боломжгүй тул ийнхүү алдаа гаргасан бол 89697093 дугаарын утсанд холбогдож асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай. Та өөрийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг popculture.mn дээрх өөрийн бүртгэл доторх “миний захиалгууд” хэсгээс харах боломжтой бөгөөд энэ хэсэгт таны захиалгын түүхүүд хадгалагдсан байдаг. Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр таны захиалга баталгааждаг.
Та захиалга хийснээс хойш 12 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 12 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд та хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой. Харин та захиалгын төлбөрөө төлсөн бол тус захиалгыг цуцлах боломжгүйг анхаарна уу. Бараа буцаал олголт байхгүйг анхаарна уу! Та ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
Popculture.mn хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд: 1. Хэрэглэгчийн овог, нэр, оршин суугаа хаяг, шуудангийн хаяг, захиалгын мэдээлэл, захиалгын үйл явц, захиалгын баталгаажилт, холбоо барих утасны дугаар, захиалгын болон гүйлгээний түүх, аватар зураг бүхий мэдээллүүд; 2. Хэрэглэгч Facebook хаягаар “Popculture.mn”-д бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг Facebook (Meta)-аас цуглуулна. Энэхүү цуглуулах мэдээлэлд овог, нэр, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс г.м Хэрэглэгчээс нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд байх бөгөөд Хэрэглэгч Facebook-д нэвтрэх холбоосоор орж, нэр, нууц үгийг оруулснаар “popculture''-д бүртгэл үүснэ.
Хүргэлтийн хамрах хүрээ хот дотор буюу: Зүүн хязгаар нь Амгалан, баруун хязгаар нь Орбит, хойд хягзаар нь 7 буудал, өмнөд хязгаар зайсан хүртэл хамрагдана. Хүргэлтийн үнэ 6000 төгрөг. Таны худалдан авалт дээр нэмж бодогдоно. Хүргэлт хүлээн авах хүн утсаа аваагүй, утас унтраалттай, мөн нийгэм, эдийн засгийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан хүргэлт тухайн өдөртөө хүргэгдээгүй бол маргааш нь хүргэлтэнд гаргана. Зарим тохиолдолд “яармаг, нисэх”-ийн чиглэлийн захиалгыг замын хэт түгжрэлээс үүдэн оройтвол маргааш өглөөний хүргэлтэнд шилжүүлнэ. Дээр заасан хязгаараас гадагш Хэрэглэгчийн хүсэлтээр хүргэлт хийх тохиолдолд тусгай үнийн тариф бодогдоно, Үйлчилгээний хөлс болон үүсэх эрсдэлийг Хэрэглэгч хариуцна. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
Үйлчлүүлэгч та худалдан авалт хийхдээ зөв сонголт хийгээрэй. Буцаан олголт байхгүй. Барааг худалдан авсанаас хойш 2 хоногийн дотор солих болон буцаах хүсэлтээ мэдэгдэнэ. Хэрэв барааны чанар муудсан зориулалтын баглаа шошгын хөндсөн, хиртэж гэмтсэн, бохирдсон тохиолдолд буцаах боломжгүй.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл